2024-05-17

Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал

1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурлыг 5 жилд нэг удаа Монгол улсад тогтмол зохион байгуулдаг болсон. Нэг удаагийн хуралд дунджаар гучаад орны 400 орчим эрдэмтэд оролцдог. Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм.

Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд 2023 оны 8 дугаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Их Хурлын ерөнхий сэдэв: “Монголын энх тайван ба түүхэн туршлага” (Pax Mongolica and historical experiences). Их Хурал таван салбар хуралдаантай.

Үүнд:

Салбар 1. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд

Салбар 2. Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе

Салбар 3. Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз

Салбар 4. Монголын гадаад ертөнц ба харилцаа

Салбар 5. Монголчуудын соёл: уламжлал ба шинэчлэл  

Энэ удаагийн Их Хурал нь “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарна.

Их Хуралд 20 орны 307 эрдэмтэд илтгэлтэй.