2024-05-06

Гишүүний бүртгэл эхэллээ

 Гишүүний бүртгэл эхэллээ

Олон Улсын Монгол Судлалын Холбоо гишүүдээ шинэчлэн бүртгэхийн зэрэгцээ шинээр элсэх хүсэлтэй судлаачдыг бүртгэж эхэллээ.

Гишүүнээр элсэхийн тулд Та доорх холбоосоос анкет татаж авч бөглөн iamsmongolia@gmail.com хаягт илгээнэ үү. Үүний дараа бид холбооны гишүүдийн жагсаалтад оруулж, албан ёсоор баталгаажуулна. Анкет хүлээн авмагц Танд гишүүнчлэлийн хураамжийн нэхэмжлэхийг илгээнэ. Хураамжаа төлсөн гишүүнд тусгай үнэмлэх олгоно. Жил бүр хураамжаа төлж, үүргээ биелүүлсэн гишүүн ОУМСХ-ноос зохион байгуулах бүхий л үйл ажиллагааны мэдээллийг авах, ОУМЭИХ-д илтгэл хэлэлцүүлэх эрхтэй болно.

Анкетыг доорх холбоосоос татаж авна уу.

https://docs.google.com/document/d/1YHvaH8wTSsth_RzmNHXZZuwpJo-C3Wbz/edit?usp=sharing&ouid=116186118295765533034&rtpof=true&sd=true

Анкет хүлээн авах хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 30 хүртэл