2024-12-04

ОУМСХ-ны Ерөнхийлөгч Юки Конагаягийн мэндчилгээ

 ОУМСХ-ны Ерөнхийлөгч Юки Конагаягийн мэндчилгээ

Эрхэм хүндэт Олон Улсын Монгол Судлалын Холбооны гишүүд ээ

Миний бие 2023 оны зун зохион байгуулагдсан Олон Улсын Монголч Эрдэмтний их хурлаар тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Би Монгол Улсад 1979 онд, Өвөр монголд 1987 онд суралцаж байсан бөгөөд түүнээс хойш өдгөөг хүртэл Монголын нүүдлийн соёл, амьдрах ухааныг судалж байна.

1979 он
1979 он

Сүүлийн жилүүдэд социалист нийгмийн үетэй холбоотой аман түүхийг цуглуулахын хамт Японы Осака хот дахь Угсаатны зүйн үндэсний музейгээс судлаачдад зориулан олон баримт бичгийг нийтлүүллээ. Та бүхэнтэй хамтран ажиллаж, судалгааны ажлаа нэмэн баяжуулах хүсэлтэй байна.

Холбооны шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатарын хамт холбооны үйл ажиллагааг ил тод, мөн шударга болгохыг зорин ажиллаж байна. Та бүхний хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлье. Холбооны гишүүддээ эрүүл энх, аз жаргалыг хүсэж, Зул сарын баяр, Шинэ оны мэндийг дэвшүүлье.

ЮКИ КОНАГАЯ