2024-11-23

Олон улсын монголч эрдэмтдийн арваннэгдүгээр их хурал

 Олон улсын монголч эрдэмтдийн арваннэгдүгээр их хурал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор таван жил тутамд нэг удаа болдог Олон улсын монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал Улаанбаатар 2016 оны наймдугаар сарын 15-18 –ны өдөр “Монгол судлал ба тогтвортой хөгжил” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд боллоо.Тэс их хуралд дотоодын 100 гаруй, гадаадын 29 орны 300 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, монгол судлалын хөгжлийн өнөөгийн байдалд дүгнэлт өгч, монгол судлалыг цаашид олон улсад хөгжүүлэх асуудлаар өргөн хүрээнд илтгэл тавин хэлэлцүүлжээ.

Хуралд Австрали, Австри, Англи, АНУ, Вьетнам, Канад, Франц, Герман, Голланд, Финлянд, Дани, Швейцарь, Израиль, Итали, Турк, Казахстан, ОХУ, Чех, Унгар, Польш, Румын, Тайвань, Хятад, Энэтхэг, Япон, Монгол,Солонгос зэрэг 29 орны 412 монголч эрдэмтэн оролцжээ. XI их хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат нар баяр хүргэж, үг хэлсэн байна.

Олон улсын монголч эрдэмтний ээлжит 11 дүгээр их хурал Монгол хэл бичиг, эрт эдүгээгийн Монголын түүх,археологи, уламжлал соёл,  утга зохиол, гадаад харилцааны түүхэн уламжлал, төрийн бодлого, өнөөгийн нийгэм, эдийн засаг судлал зэрэг асуудалд анхаарал хандуулж, судалганыхаа тэргүүн чиглэл болгоэ байсныг онцлон тэмдэглэжээ. Тус хурлаас Унгарын Монголч Эрдэмтэн Агнеш Берталаныг холбооны Ерөнхийлөгчөөр, доктор профессор С.Чулууныг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.