2024-04-30

Гишүүний эрх, үүрэг

1. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч, монгол судлалын үйлсэд сайн дураараа нэгдэн орох хүсэлтэй хувь хүн, сургалт, судалгааны байгууллага, хамт олон тус Холбооны Нарийн бичгийн дарга нарын газар(цаашид НБДНГ)-т бичгээр болон он-лайн хэлбэрээр өргөдлөө гаргаснаар холбооны гишүүнд элсэх эрх нээгдэнэ.

   1.1. Холбоонд элссэн хувь хүн нь гишүүн, насан туршийн гишүүн байж болно.

   1.2. Монгол судлалын чиглэлээр дорвитой хэд хэдэн бүтээл туурвиж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтнийг өөрийнх нь зөвшөөрөл болон их хурлын шийдвэрийг үндэслэн хүндэт гишүүнээр өргөмжилж болно. Хүндэт гишүүн жилийн татвар төлөхгүй.

   1.3. Холбооны гишүүн бүрт үнэмлэх олгоно.

2. Гишүүний элсэлтийн хураамж, жилийн татвар:

   2.1. Хувь хүн, байгууллага, хамт олон Холбоонд гишүүнээр элсэхэд 50 ам. доллартай тэнцэх элсэлтийн хураамж төлнө.

   2.2. Гишүүний жилийн татварыг гишүүнд элссэний дараа жилээс эхлэн авна. Гишүүний нэг жилийн татвар нь хувь хүн 50 ам. доллар, байгууллага, хамт олон 200 ам. доллар байна. Насан туршийн гишүүнээр элсэх хүн 500 ам. доллартай тэнцэх мөнгийг нэгмөсөн, эсвэл хоёр хуваан төлж болно. Насан туршийн гишүүнээр бүртгэгдсэн гишүүн жил бүрийн татвараас бүрмөсөн чөлөөлөгдөнө. Тэтгэврийн насны ажил төрөл эрхлээгүй гишүүний жилийн татварыг 40 хүртэл хувиар хөнгөлж болно.

   2.3. Гишүүдийн тухайн жилийн татварын зарцуулалтын тухай нэгдсэн мэдээг дараа жилийн эхний сард багтаан гишүүн нэг бүрт цахим хаягаар мэдэгдэнэ.

IAMS-application-form