2024-11-23

Дэлхийд дархсан Монгол өв

 Дэлхийд дархсан Монгол өв

Энэхүү төсөл нь Монголын түүх, соёлыг өргөн хүрээнд судлах, шинэ материал, эх хэрэглэгдэхүүнээр баяжуулах, судалгааны бааз суурийг нэмэгдүүлэх, шинэ шатанд гаргахад Монголын төдийгүй дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй өв санг эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой. Монгол улсаас сүүлийн жилүүдэд явуулсан хамтын судалгааны үр дүнд дэлхийн улс орнуудад буй Монголын хамаатай болон үлдэж хоцорсон ул мөрийг судлах явдал эхлэлээ тавьж, цаашид хэрэгжүүлэх боломжийг буй болгосон .Монголын түүх, соёл, уламжлалтай холбоотой дурсгалууд, бичиг баримт, түүхт газар нутаг, биет болон биет бус өвтэй хамаатай хилийн чинад дахь өв соёлыг системтэй судлаж хамтран судалгааны эргэлтэд оруулж, бүтээгдэхүүн болгох ,бүрэн бүртгэл хийх юм.

 

ХЭВЛҮҮЛЭХ КАТОЛОГИ

“Орос дахь Монголын өв “Солонгос, Иран дахь Монголын өв”
“Унгар, Австри дахь Монголын өв”
“Хятад дахь Монголын өв”
“БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”
“Польш дахь Монголын өв”
“Япон дахь Монголын өв”
“Франц болон баруун Европ дахь Монголын өв”
“Турк болон Төв Азийн орнууд дахь Монголын өв”
“Умард Европ дахь Монголын өв”
“Америк дахь Монголын өв”
“Герман дахь Монголын өв”
“Энэтхэгийн салбар тир дэх Монголын өв” гэсэн бүсчлэлээр хэвлэгдэх юм.