2024-11-23

“Дэлхийд тархсан монгол өв” 20 боть катологи

 “Дэлхийд тархсан монгол өв” 20 боть катологи

2018 оны 09 сарын 10-нд Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд “Дэлхийд тархсан монгол өв” 20 боть катологи бүтээх төслийн танилцуулга амжилттай боллоо. Энэхүү төсөл нь Монголын түүх, соёлыг өргөн хүрээнд судлах, шинэ материал, эх хэрэглэгдэхүүнээр баяжуулах, судалгааны бааз суурийг нэмэгдүүлэх, шинэ шатанд гаргахад Монголын төдийгүй дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй өв санг эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой. Монгол улсаас сүүлийн жилүүдэд явуулсан хамтын судалгааны үр дүнд дэлхийн улс орнуудад буй Монголын хамаатай болон үлдэж хоцорсон ул мөрийг судлах явдал эхлэлээ тавьж, цаашид хэрэгжүүлэх боломжийг буй болгосон .Монголын түүх, соёл, уламжлалтай холбоотой дурсгалууд, бичиг баримт, түүхт газар нутаг, биет болон биет бус өвтэй хамаатай хилийн чинад дахь өв соёлыг системтэй судлаж хамтран судалгааны эргэлтэд оруулж, бүтээгдэхүүн болгох ,бүрэн бүртгэл хийх юм.