2024-11-23

Дэлхийн Монгол судлалын голомтод монголч эрдэмтэд чуулж байна

 Дэлхийн Монгол судлалын голомтод монголч эрдэмтэд чуулж байна

ОХУ-ын Татарстаны Бvгд найрамдах улсын нийслэл Казань хотод 2018 оны 9 сарын 23-наас 25-ны хооронд Монгол хэлний анхны тэнхим байгуулагдсаны 185, дорно дахины судлалын 200 жилийн ойд зориулсан нэрт монголч эрдэмтэн, аялагч “О.М.Ковалевскийн анхдугаар олон улсын хурал” амжилттай зохион байгуулагдаж байна. Тус хурлыг Казаны холбооны Их сургуулийн дорно дахины судлал, тvvх, олон улсын дээд сургуулиас зохион байгуулж байна.

Тус хуралд ОХУ-ийн Москва, Санкт-Петербург, Улаан-Уд, Элиста, Монгол улс, БНХАУ, Беларусь, Польш зэрэг орны монгол судлаачид оролцож байна. Казаний Их сургууль, Олон улсын Монгол судлалын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус хотод буй монголын соёлын өвийг хамтран судлах, судлаач ажиллуулах, хамтын хурал хийхээр тогтов.