Шинэ номын мэдээ
2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Чулууны эрхлэн хэвлүүлж буй “Гэрэл зураг дахь Монголчуудын түүх” цувралын “Монгол орон ба Монголчууд-III” Г.И.Боровкагийн 1925-1926 онд Монголд археологийн судалгаагаар ажилласан үеийн гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн катологийн нээлт болж өнгөрлөө.