2024-11-23

Хүйс толгойн бичээсийн нэг хувь булган аймгийн могод суманд заларлаа

 Хүйс толгойн бичээсийн нэг хувь булган аймгийн могод суманд заларлаа

Монгол хэлний хамгийн эртний дурсгал болох энэхүү бичигт хөшөөг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай аман зохиол судлах анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг Хүйс толгой хэмээх газарт үл танигдах бичээс бүхий гурван хөшөө байсныг иргэдийн мэдээллээр олжээ. Уг бичигт хөшөөг өдгөөгөөс 1400 жилийн өмнө Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэж үздэг. Уг хөшөөг хар саарал өнгийн боржин чулуугаар үйлдсэн бегеед өндөр 154 см, ерген 41 см, зузаан 15 cm, 11 мөр бичээстэй. Монголын эрдэмтэн М.Шинэхүү энэхүү бичээс нь брахми бичиг байх таамаглалыг анх дэвшүүлж, Германы эрдэмтэн Д.Мауз, Францын эрдэмтэн А.Вовин нар энэхүү хөшөөний брахми үсгээр бичсэн 11 мер бичээс нь өвөг МОНГОЛ хэлний хосгүй үнэт дурсгал гэдгийг судлан тогтоосон юм. 2018 онд Германы эрдэмтэн Л.Хурцбаатар уг бичээсний агуулгыг анх удаа тайлан уншсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дугээр сарын 25-ны едрийн 360 дугаар тогтоолоор Хүйс толгойн бичээсийг “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулсан байна

Монгол Улсын Соёлын сайдын дэмжлэгээр төрөлх нутагтаа 55 жилийн дараа дэлхийд эх хэлээ гайхуулан, тайлагдан уншигдснаар буцаж эх нутагтаа 2022 оны 10 дугаар сарын 02-нд ёслол хүндэтгэлтэйгээр заларлаа. Хүйс толгойн бичээс “Чингис хаан” музейд эх хувиараа залараад байгаа билээ.