2024-11-21

Олон улсын монголч эрдэмтний анхдугаар их хурал

 Олон улсын монголч эрдэмтний анхдугаар их хурал
Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал 1959 оны 9-р сарын 1-8-нд Улаанбаатар хотноо болжээ. Хуралд Англи, АНУ, Канад, Энэтхэг, Япон, БНАГУ, БНАСАУ, ЗХУ, БНХАУ, Польш, Румын, Унгар, Финлянд, Чехословак, БНМАУ зэрэг 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож, монгол хэл, утга зохиолын сэдвээр нийтдээ 34 илтгэл хэлэлцүүлжээ.
Тус их хуралд Г.Д.Санжеев, Ю.Н.Рерих  (ЗХУ), Чингэлтэй (БНХАУ), Sh.Ozawa (Япон), Ch.Bawden (Англи), P.Aalto (Финланд), P.Ratchnevski (ХБНГУ), P.Poucha (Чехословак), Udo Posh (АНУ), S.Kaluzynski (Польш), Uray Köhalmi (Унгар), Raghu Vira (Энэтхэг), Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан (БНМАУ) нарын  зэрэг нэрт эрдэмтэд оролцсон байна.
Энэ удаагийн их хурал нь олон улсын монгол судлалын эрдэмтдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэн хөгжүүлэх эхлэл нь болжээ.