2024-05-21

Олон улсын монголч эрдэмтдийн гуравдугаар их хурал

 Олон улсын монголч эрдэмтдийн гуравдугаар их хурал
1976 оны 8-р сарын 30-аас 9-р сарын 3-нд Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтдийн III их хурал боллоо.
Хуралд Англи, АНУ, Бельги, ХБНГУ, БНАГУ, Франц, Итали, Швед, Канад, ЗХУ, Болгар, Вьетнам, Куба, Польш, Румын, Турк, Унгар, Чехословак, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 19 орон, ЮНЕСКО, Алтай судлалын олон улсын байнгын бага хурал, Олон улсын санскрит судлалын холбоо зэрэг олон улсын 4 байгууллагыг төлөөлсөн 150 гаруй эрдэмтэд оролцож, “Түүх, эдийн засаг, гүн ухаан”, “Монгол хэл зохиол, урлаг судлал”, “Монгол ба Төв Азийн орнууд” гэсэн гурван салбар хуралдаанд 140 илтгэл хэлэлцүүлжээ.
Тус их хуралд гадаадаас O.Lattimore John Krueger (АНУ), W.Heissig, H.Franke, K.Sagaster (ХБНГУ), H-P Vietze (БНАГУ), G.Kara, A. Rona-Tas (Унгар), M.Murakami, Sh.Ozawa, K.Tanaka, M.Hashimoto (Япон), R.Hamayon (Франц), S.Kaluzynski (Польш), J.Vacek (Чехословак), А.П.Окладников, Г.Санжеев, С.Ю.Неклюдов (ЗХУ) зэрэг гадаадын эрдэмтэд, Монголын талаас Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Ш.Нацагдорж, Ш.Бира, Х.Пэрлээ, А.Лувсандэндэв, Ч.Жүгдэр нарын 40-өөд эрдэмтэд оролцсон байна.