2024-05-21

Олон улсын монголч эрдэмтдийн дөрөвдүгээр их хурал

 Олон улсын монголч эрдэмтдийн дөрөвдүгээр их хурал
1982 оны 8 сарын 24-28-нд Улаанбаатар хотноо хуралдсан Олон улсын монголч эрдэмтдийн IV их хуралд ЗХУ, АНУ, Англи, Франц, Бельги, ХБНГУ, БНАГУ, Финлянд, Норвеги, Швед, Итали, Канад, Куба, Унгар, Польш, Румын, Чехословак, Болгар, Вьетнам, Алжир, Афганистан, Турк, Иран, Лаос, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 27 улс,  олон улсын 4 байгууллагын 200 гаруй эрдэмтэн оролцож, “Түүх, эдийн засаг”, “Хэл, утга зохиол”, “Соёл, урлаг, философи” гэсэн гурван салбар хуралдаанд 160 гаруй илтгэл хэлэлцжээ.
Их хуралд гадаадаас W.Heissig (ХБНГУ), Sh.Ozawa (Япон), D.Sinor, John Krueger, H.Schwarz (АНУ), S.Kaluzynski (Дольш), K.Tanaka, H.Futaki, M.Hashimoto (Япон), J.Vacek (Чехословак), А.Rona-Tas (Унгар), H.P.Vietze (БНАГУ), R.Hamayon, J.Legrand (Франц), T.Tekin (Турк), В.М.Солнцев, Л.Герасимович, Б.В.Грайворонский, П.Ц.Биткеев (ЗХУ) нар, Монголын талаас Ц.Дамдинсүрэн, П.Хорлоо, Ш.Бира, С.Лувсанвандан, А.Лувсандэндэв, Ч.Жүгдэр, Н.Ишжамц нарын зэрэг 200 гаруй эрдэмтэнд оролцжээ.
Тус их хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын Байнгын Хорооны ерөнхийлөгчөөр  ШУА-ийн ерөнхийлөгч Ч.Цэрэн, дэд ерөнхийлөгчөөр О.Латтимар, Ш.Хаттори, Ш.Нацагдорж, В.М.Солнцев, В.Хайссиг, Х.П.Фитце нарыг сонгож, ерөнхий нарын бичгийн даргаар С.Лувсанвандан улиран сонгогджээ.