2024-05-17

Олон улсын монголч эрдэмтдийн тавдугаар их хурал

 Олон улсын монголч эрдэмтдийн тавдугаар их хурал
1987 оны 9-р сарын 14-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Олон улсын монголч эрдэмтдийн V их хуралд Австри, Англи, АНУ, Франц, Финлянд, Бельги, ХБНГУ, БНАГУ, Голланд, Дани, Швед, Швейцарь, Итали, Канад, Норвеги, ЗХУ, Польш, Румын, Болгар, Югослав, Турк, Унгар, Чехословак, Куба, Австрали, Шинэ Зеланд, Афганис¬тан, Иран, Хятад, Энэтхэг, Пакистан, Япон, БНАСАУ, Лаос, Вьетнам, Монгол зэрэг 36 орны 300 орчим эрдэмтэн оролцож, “Түүх, эдийн засаг, философи”, “Хэл, утга зохиол, урлаг” “Монгол болон Төв Азийн улс түмний соёл, иргэншлийн харилцаа холбоо” гэсэн гурван салбараар хуралдаанд  230 гаруй илтгэл хэлэлцүүлжээ.
Энэ удаагийн их хуралд  гадаадаас В.М.Солнцев, А.П.Деревянко, В.И.Рассадин, Д.А.Павлов (ЗХУ), O.Lattimore, John Krueger, John G.Hangin, J.Bosson (АНУ), Robert I.Binnick (Канад), Igor de Rachewiltz (Австрали), G.Stary (Итали), R.Hamayon, Marie-Lise Beffa, J.Legrand (Франц), W.Heissig (ХБНГУ), H-P.Vietze, Udo Barkmann (БНАГУ), Ch.Bawden (Англи), J-O.Svantesson (Швед), G.Kara, A.Sarkozi (Унгар), A.Fedotov (Болгари), Sh.Ozawa, H.Okada, K.Tanaka, T.Morikawa, M.Hashimoto, H.Kuribayashi (Япон), Бүрэнбэх, Ринчиндорж (БНХАУ) нар, Монголын талаас Б.Ширэндэв, П.Хорлоо, С.Лувсанвандан, Ч.Жүгдэр, Ч.Далай, Г.Лувсанцэрэн, Д.Цэрэнсодномын зэрэг нэрт эрдэмтэд оролцжээ.
Тус их хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын Байнгын Хороог өргөтгөн Олон Улсын Монгол Судлалын Холбоо хэмээх тогтмол үйл ажиллагаатай төрийн бус олон нийтийн байгууллагыг байгуулж, тус Холбооны ерөнхийлөгчөөр Америкийн нэрт монголч эрдэмтэн O.Lattimore, ерөнхий нарийн бичгийн даргаар Монгол улсын нэрт эрдэмтэн Ш. Бира нар сонгогдлоо.
Энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО ивээн тэтгэжээ.