Олон улсын монголч эрдэмтдийн зургаадугаар их хурал
1992 оны 8-р сарын 11-15-нд Улаанбаатар хотод хуралдсан Олон улсын монголч эрдэмтдийн VI их хуралд Австрали, Англи, Франц, Финлянд, ХБНГУ, АНУ, Израиль, Казахстан, ОХУ, Чехословак, Солонгос, Тайвань, Хятад, Япон Монгол, зэрэг 20 орны 200 гаруй эрдэмтэд оролцож, “Монгол хэл, бичиг”, “Уран зохиол, соёл урлаг судлал”, “Археологи, эртний ба дундад зууны түүх”,“Монголын орчин цагийн түүх”, “Эдийн засаг, гүн ухаан, хууль зүй болон улс төр судлал” гэсэн таван салбар хуралдаанд 188 илтгэл хэлэлцүүлжээ.
Энэ удаагийн их хуралд В.М.Солнцев, В.И.Рассадин, М.Гольман, Г.Ц.Пюрбеев (ОХУ), Sh.Ozawa, H.Okada, M.Hashimoto, T.Morikawa, K.Tanaka (Япон), W.Heissig, K.Sagaster, H-P.Vietze (Герман), John Krueger, A.Campi, Sechin Jagchid (АНУ), A.Sanders (Англи), R.Amitai (Израйль), Igor de Rachewiltz (Австрали), L.Harvilahti (Финланд), J-O.Svantesson (Швед), G.Kara (Унгар), J.Legrand (Франц), M.Haider (Энэдхэг), Сагараажав, Хагаанчулуу (Тайвань), Ринчендорж, Зууннаст, Хас-Эрдэнэ, Норжин, Сайшаал, Жамц (БНХАУ) зэрэг гадаадын нэрт монголч эрдэмтэд, Монголын талаас Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Ш.Бира, П.Хорлоо, Ш.Гаадамба, Ц.Далай, Г.Сүхбаатар, А.Лувсандэндэв, Н.Ишжамц, Д.Цэнд, Д.Цэрэнсодном, Ж.Цолоо, Л.Хүрэлбаатар нарын зэрэг тавиад эрдэмтэд оролцжээ.
Тус их хурлаас ОУМСХ-ны ерөнхийлөгчөөр Японы нэрт монголч эрдэмтэн Ш.Озаваг сонгожээ.
ОУМЭ-ийн 6-р их хурлыг Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО ивээн тэтгэсэн байна.