2024-05-21

Олон улсын монголч эрдэмтдийн долдугаар их хурал

 Олон улсын монголч эрдэмтдийн долдугаар их хурал
1997 оны 8-р сарын 12-16-нд Улаанбаатар хотод хуралдсан Олон улсын монголч эрдэмтдийн VII их хуралд Австрали, Англи, Америк, Канад, Дани, Норвеги, Швед, Итали, Бельги, Финлянд, Франц, Герман, Унгар, Польш, Чех, Словак, Болгар, Казахстан, ОХУ, Солонгос, Тайвань, Хятад, Япон, Монгол зэрэг 25 орны 330 орчим эрдэмтэд оролцож, “Түүх, эртний судлал, хүн судлал”, “Хэл бичиг”, “Монголын утга зохиол, соёл, урлаг”, “Эдийн засаг, гүн ухаан, хууль зүй, улс төр судлал” гэсэн дөрвөн салбар хуралдаанд 300 гаруй илтгэл хэлэлцүүлжээ.
Тус их хуралд Igor de Rachewiltz (Австрали), H.Schwarz, Ch.Atwood (АНУ), G.Kara, E.Csaki (Унгар), H-P.Vietze (Герман), M.Gervers (Канад), J-O.Svantesson (Швед), H.Okada, M.Hashimoto, H.Wakamatsu,  (Япон), Choi Dong-Guen (БНСУ), В.М.Солнцев, М.И.Гольман, Г.И.Слесарчук, Т.Д.Скрынникова, К.Н.Яцковская, Г.Ц.Пюрбеев (ОХУ), Чингэлтэй, Chin Nai-Syun, Ринчендорж, Ц.Норжин, Хишигтогтох, Чойжи, Мандах (БНХАУ), Sagarajav (Тайвань) зэрэг эрдэмтэд, Монголын талаас Н.Ишжамц, Ч.Далай, Д.Цэрэнсодном, Ж.Цолоо, Х.Нямбуу Ц.Шагдарсүрэн, Ж.Болдбаатар, Х. Сампилдэндэв, Л.Болд, А.Очир, Ш.Чоймаа, С.Дулам, Ш.Сонинбаяр (Монгол) нарын зэpэг ахмад үеийн нэрт эрдэмтэд оролцсноос гадна дунд болон залуу үеийн эрдэмтэд олноор оролцсон нь монгол судлалын шинэ үе эхэлж байгаагийн тод илрэл болсон байна.
Тус их хурлыг Монголын Засгийн газар, UNESCO, «Japan Foundation», «Sasakawa Fund» зэрэг байгууллагууд ивээн тэтгэсэн байна.