Олон улсын монголч эрдэмтдийн есдүгээр их хурал
2006 оны 8-р сарын 8-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Олон улсын монголч эрдэмтдийн IX их хуралд Австрали, Англи, АНУ, Франц, Бельги, Герман, Голланд, Финлянд, Дани, Швед, Швейцарь, Израиль, Итали, Турк, Казахстан, ОХУ, Болгар, Чех, Унгар, Польш, Румын, Тайвань, Хятад, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 26 улсын 400 орчим эрдэмтэд оролцож, “Төрт ёсны уламжлал, шинэчлэл”, “Нийгэм, эдийн засгийн асуудал”, “Үндэсний хэл бичиг, утга зохиол”, “Соёл, урлаг”, “Дэлхийчлэл ба Монгол улс” гэсэн үндсэн таван салбараар хуралдаанд 400-аад илтгэл тавьж хэлэлцүүлжээ.
Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан “Монголын төрт ёс: өнгөрсөн ба эдүгээ цагт” гэсэн сэдвийн дор зохион байгуулсан тус их хурал нь сэдвийнхээ хүрээгээр ч, оролцогсдынхоо тоогоор ч урьд өмнө болсон бүх хурлуудаас илүү өргөн цар хүрээтэй болжээ. Тус хуралд Igor de Rachewiltz (Австрали), H.Schwarz, T.Allsen, Ch.Atwood, H.Schwarz, A.Campi, T.May (АНУ), Udo Barkmann, I.Stolpe (Герман), J.Legrand (Франц), R.Amitai (Израйль), Jan Rogala (Польш), M.Hashimoto, H.Wakamatsu, H.Futaki, Т.Nakami, К.Маtsuda, K.Okada, T.Matsukawa (Япон), Lee Seon-Gyu (БНСУ), J.Vacek, A.Oberfaltserova (Чех), B.Obrusanszky (Унгар), Sh.K.Soni (Энэдхэг), С.К.Рощин, М.И.Гольман, И.В.Рассадин, В.В.Грайворонский, Б.В.Базаров, Е.Бойкова, А.Цендина, Е.И.Кычанов, М.И.Гольман, И.В.Кульганек, Т.Скрынникова (ОХУ), Ринчендорж, Хишигтогтох, Чимиддорж, В.Мандуга, Улаан, Оюунбилиг (БНХАУ), П.Хорлоо, Ш.Бира, Д.Цэрэнсодном, Х.Сампилдэндэв, Л.Болд, Ж.Цолоо, Ж.Болдбаатар, Л.Хүрэлбаатар, Д.Цэвээндорж, А.Очир, Ц.Өнөрбаян, Ш.Чоймаа, Ш.Сонинбаяр, С.Дулам (Монгол) зэрэг нэрт эрдэмтэд болон тэдний залгамж үеийн олон судлаачид оролцсон байна.
Тус их хурлыг Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО, Япон сан ивээн тэтгэжээ.