2024-05-22

Дани дахь Монголын өв соёлын дурсгалууд

 Дани дахь Монголын өв соёлын дурсгалууд

Энэхүү бүтээлийг “Олон улсын Монгол судлалын холбоо” -оос санаачлагдан хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Дани улсын “Копенхагены хааны музей” -н сан хөмрөгт буй Монголтой холбоотой өв соёлын дурсгалуудаас сонгон нийтлүүлж байна.

Дани улс Монголын өв соёлын баялаг цуглуулгатай улсын нэг юм. Тус музейн судлаач Кристал Браены олон жилийн судалгааны үр дүн болно. Энэ номонд XVII – XX зууны эхэн үеийн Халх Монголчуудын аж ахуй, шашин шүтлэг, амьдралын өдөр тутмын хо рэгцээнд маш ховор чухал дурсгалууд хадгалагдаж байгааг эрдэм шинжилгээний нарийн тайлбар хийж анх удаа хэвлэн нийтлүүлж байна. Энэхүү ном нь Монголын түүх, өв соёлын чиглэлээр су далгаа хийж буй судлаачид, магистр, докторан тууд болон Монгол судлалын чиглэлээр ашиглаж буй хэн бүхний чухал гарын авлага судалгааны эд хэрэглэгдэхүүн болох юм.

Уг бүтээл нь Олон Улсын Монгол Судлалын холбооноос санаачлан Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн дэмжлэгээр хэвлэн нийтлүүлсэн болно.