2024-05-22

Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний үеийн дурсгалууд

 Эрмитаж дахь Монголын эзэнт гүрний үеийн дурсгалууд

Энэхүү бүтээл нь ОХУ – ын Санкт – Петербург хот дахь Эрмитаж улсын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн гайхамшигт дурсгалуудаас бүрдэнэ. Монголын бурхны шашны өв, соёлын хосгүй дурсгалуудын нэгэн томоохон төв нь тус музей болно.

Эдгээр дурсгал нь Монголын түүхийн чухал үеийг хамрах бөгөөд ийнхүү нэгтгэсэн цогц бүтээлийг тус музейн ажилтан, доктор Ю.И.Елихина Олон Улсын Монгол Судлалын Холбооноос санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа “Дэлхийд тархсан монгол өв’ цуврал төслийн хүрээнд анх удаагаа нийтлүүлж байгаа болно. ОХУ – ын Эрмитаж улсын музейн сан хөмрөг нь олон эрдэмтэн судлаачид, аялагчдын янз бүрийн цаг үед цуглуулсан цуглуулга бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн өвийг тусгайлан судалж байгаа магистр, доктор, сонирхогч, түүх, урлаг судлаач хэн бүхэнд чухал гарын авлага хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна.