“Монголчуудын соёлын ертөнц: үнэт зүйл, өв, урлаг
Хуралд ОХУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Турк, Унгар, Франц, Польш, АНУ, Австри зэрэг орнуудын тэргүүлэх их сургууль, судалгааны хүрээлэнгийн нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд өөрийн орны туршлага, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцож байна.
Энэхүү хурал нь “Монголчуудын соёлын ертөнц: өв, үнэт зүйл, урлаг” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд үндсэн гурван салбар хуралдаантайгаар үргэлжилж байна. Хуралдааны нэгдүгээр салбар хуралдаан “Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа”, хоёрдугаар салбар хуралдаан “Монголын соёлын биет болон биет бус өв”, гуравдугаар салбар хуралдаан “Чингис хааны дүр тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд” гэсэн сэдвийн хүрээнд нийт 64 илтгэл хэлэлцүүлэгдлээ.