2024-11-21

Европын бүсийн III хурал-Монголын бурханы шашин: Уламжлал ба шинэчлэл

 Европын бүсийн III хурал-Монголын бурханы шашин: Уламжлал ба шинэчлэл

Унгар улсын Өтвөш Лораандын нэрэмжит Их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим, Монгол судлалын Төв болон Буддын шашны судлалын төв нь Олон Улсын Монгол судлалын холбоо, Монгол Улсын БСШУС яам болон Монгол судлалыг дэмжих сан, МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтарч Монголын бурханы шашин: Уламжлал ба шинэчлэл сэдэвт Олон улсын гуравдугаар бага хурал 2019 оны 4 дүгээр сарын 25-26- нд Будапешт хотод амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд: Монгол, Франц, Австри, Орос, Унгар, Чех, Герман, Америк, Япон, Хятад, Швейцарь, Польш, Словак зэрэг улс орнуудын 80 гаруй эрдэмтэд судлаачид оролцсон.