Монгол Түвд судлалын дугуй ширээний ярилцлага болов
Олон улсын монгол судлалын холбооны 30 жилийн ойн хүрээнд Монгол Түвд судлалын дугуй ширээний ярилцлага 2017 оны 10 сарын 26-нд МУБИС-д боллоо.
Хурлаар МУБИС-ийн Монгол судлалын төв, Олон улсын монгол судлалын холбооноос хамтран зохион байгуулсан тус арга хэмжээг Унгарын Гадаад хэрэг, худалдааны яам, Улаанбаатар хот дахь Унгар улсын Элчин сайдын яам ивээн тэтгэжээ. Дугуй ширээний ярилцлагад МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, ШУ-ны доктор, профессор Ц.Өнөрбаян, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгч Агнеш Бирталан, Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай болон Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, монгол судлаачид оролцлоо.