2024-05-18

ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ АЗИЙН ХУРАЛ- 2018

 ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ АЗИЙН ХУРАЛ- 2018

ОУМСХ жил бүр монголын судлалын тулгамдсан аль нэг асуудлаар томоохон хэмжээний олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байхаар тогтон 2017 онд Монголын бурханы шашны асуудлыг сонгон, Бурхан багшийн айлдвар: ганжуурын судалгаа 2018 онд “Монголчуудын соёлын ертөнц:  үнэт зүйл, өв, урлаг” олон улсын хурлуудыг тус тус зохион байгуулсан, мөн бүсчилсэн олон улсын хурал, семинар зохион байгуулахыг зорьж Ази, Европын намар, хаврын их семинар зохион байгуулахаар тогтож 2017 оны намрын Азийн семинарыг  11 сарын 3-5-нд Бээжин хотод Төвийн Үндэстний Их сургуультай хамтран сурвалж судлалын чиглэлээр олон улсын хурлыг зохион байгуулж, 2018 онд Шова эмэгтэйчүүдийн сургуультай хамтран “ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ЕРТӨНЦ: эргэн харах нь” сэдвийн хүрээнд 11 сарын 4,5 нд Токио хотод зохион байгуулна.