Монгол орон ба Монголчууд VIII
Британийн аялагч Чарльз У Кэмпбелл, Роберт Хайне, А.С. Кент, Беатрикс Булстрод нарын хорьдугаар зууны эхэн үед Монгол орноор зорчсон аялал. Эмхэтгэсэн: Сю Бөрнэ, Лондон, Улаанбаатар. Адмон ХХК, 2021 – 352 хуудас.
Сю Бөрнэ нь Британийн бие даасан судлаач бөгөөд Олон улсын Монгол судлалын холбооны хүсэлтээр энэхүү ботийг эмхэтгэсэн. Британийн дөрвөн аялагчидын хорьдугаар зууны эхэн үед Монгол орноор аялахдаа авсан эдгээр фотозургууд нь эдүгээ Хааны Газар зүйн нийгэмлэгт хадгалагдаж байна. Аялагч тус бүрийн товч намтар, тэдний Монголд аялах болсон өөр өөрийн шалтгааны талаар тухайлбал, мэргэжлийн дипломатч Кэмпбелл ба Кентийн хувьд аялалыг нь Британийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн тухай энд өгүүлнэ. Дөрвөн аялагч тус бүр өөр хоорондоо ялгаатай замыг сонгон тус орноор аялсан ба өөр өөрсдийн аялалынхаа тухай, хүмүүсийн тухай өөрсдийн үзэл бодлыг хүргэсэн нь фотозураг авахаар сонгосон зүйлд тусгалаа олсон байдаг. Энэ бүхэн нь Манж Чин гүрний сүүл үеийн болон Монголын эрх чөлөөний эхний жилүүдийн Монголын байдлын тухай түүхэн ойлголтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ. Номд эрийн гурван наадам, шашны зан үйлийг оролцуулсан Өргөө дэх үндэсний их баяр наадам, ард түмэн, нийслэл дэх өдөр тутмын амьдрал, Өргөө дэх харгис хэрцгий шорон, томоохон сүм хийдүүд, цаана нь өөрчлөгдөж буй газар нутаг гэх мэт сэдвүүд хамрагдсан. Кэмпбеллийн авсан фотозургууд нь түүний газарзүйн асуудалд онцгой анхаарал хандуулж байсан, түүнчлэн Хэрлэн, Орхоны хөндийн эртний хөшөө дурсгалуудыг ихэд сонирхож байгааг харуулдаг. Кентийн аялсан замаас тус орны худалдаанд Оросын худалдаачдын оролцоог Тэрбээр сонирхож байсан нь харагддаг. Булстродын хүчирхэг, хувь хүний фотозургуудаас олон түмнийг өөртөө татах зан үйл, ёслолын тухай олж мэдэж болно. Хайне ан хийх, загасчлах ажилд анхаарлаа төвлөрүүлдэг байсан ч хүмүүсийн фотозураг авах дуртай байжээ. Энэхүү бүтээл нь цувралын өмнөх ботийн адил түүхч, угсаатны зүйч, монголч эрдэмтэд болон 20 дугаар зууны эхэн үеийн Британийн сонирхдог бүх хүмүүст зориулагдсан болно. аялагчдын Монгол дахь өвөрмөц, сонирхолтой аялалын түүхийг судлах хэн бүхэнд сонирхолтой.