Эрдэмтэд Монгол хэлний цахим сан бүрдүүлж байна
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх нь” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Судлалын төв, Токиогийн Гадаад судлалын Их сургуулиас зохион байгуулж буй хурлаар Монгол, Япон, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид монгол хэлтэн ард түмний дундын хэл Монгол хэл, бичгийг ойр дөхөм байдлаар нэгтгэн жигдлэх талаар хэлэлцэж байна.
Эхний ээлжинд Монгол хэлний олон улсын нэгдсэн цахим хуудас нээж, улмаар цахим сан бүрдүүлж буйг тэрээр онцоллоо. Энэ нь Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, орон орны Монгол хэлний мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг холбох, харилцаа тогтооход нь тус нэмэр болно гэдгийг хуралд оролцогчид тэмдэглэж байна.
Эх сурвалж: www.montsame.mn