2024-11-21

“Узбекистаны өв соёл-Шинэ сэргэн мандалт” олон улсын vi их хурал

 “Узбекистаны өв соёл-Шинэ сэргэн мандалт” олон улсын vi их хурал

Македоны Александр төвлөн сууж, хоёр мөрний иргэншил цэцэглэж, эзэн Чингис хаан гартаа буулган авч, монголын хааны хүргэн Доголон Төмөр нийслэлэн төвлөж, Улугбек одон орны төвөө байгуулж, дорно өрнийг холбосон Торгон замын гол боомт 2500 жилийн түүхтэй Самаркан хотод 7 дугаар сарын 20-24-ны хооронд “Дэлхийд тархсан Төв Азийн иргэншил шинэ судалгаанд” Олон улсын форум болож өндөрлөлөө.

Монгол улсаас Олон Улсын Монгол Судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Чингис хаан музейн захирал, Академич С.Чулуун “Монголын эзэнт гүрний холбогдох түүхэн дурсгалууд” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Дэлхийд тархсан төв азийн өв 47 боть хэвлэгдэн гаргажээ.