2024-05-17

“МОНГОЛ ОРОН МОНГОЛЧУУД” гэрэл зургийн арван боть цуврал номын хаалт

 “МОНГОЛ ОРОН МОНГОЛЧУУД” гэрэл зургийн арван боть  цуврал номын хаалт

Олон Улсын Монгол судлалын холбооноос хэрэгжүүлсэн “МОНГОЛ ОРОН МОНГОЛЧУУД” гэрэл зургийн арван боть цуврал номын төслийн хаалтын ажиллагаа болж өндөрлөв.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр Чингис хаан музейд “МОНГОЛ ОРОН МОНГОЛЧУУД” (ГЭРЭЛ ЗУРАГ ДАХЬ МОНГОЛЧУУД) цуврал арван боть номын 9, 10 дугаар ботийн нээлт, “ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРАГ НЬ МОНГОЛЫН ТҮҮХИЙГ СУДЛАХ ЭХ СУРВАЛЖ БОЛОХ НЬ” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “ЧИНГИС ХААНЫ УГСААНЫ ХААД, ЯЗГУУРТНУУД ТҮҮХЭН ГЭРЭЛ ЗУРАГТ” тусгай үзэсгэлэнгийн нээлтээс бүрдсэн цогц арга хэмжээний хүрээнд боллоо.

Гэрэл зургийн үзэсгэлэнд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Чингис хаан музейн түр үзэсгэлэнгийн танхимд байрлана.