Хамтран ажиллах урилга
Дэлхийн монгол судлалыг хөгжүүлэх үндэсний бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал 2023 оны 08 дугаар сарын 10-13-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус хурлыг Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа билээ.
ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГЫН САНАЛУУД:
Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын үеэр хамтарч ажиллах: Лед дэлгэц түрээс /Р3 панел, хэмжээ/, пост продакшны ажил, хурлын шууд дамжуулалт, брендинг үйлчилгээ, монгол судлалын тухай баримт бүрдүүлэлт, баримтжуулалт, синхрон орчуулгын тоног төхөөрөмжийн түрээс, орчуулагч,
Нийлүүлэлт: Хурлын материал хийх даавуун тор, хэвлэлттэй дэвтэр, үзэг, зохион байгуулагч нарын ижил хувцас, бичиг хэргийн материал, хурлын ус, жүүс, нэг удаагийн хэрэгсэл
Үйлчилгээ: Олон улсын эрдэмтдийг байрлуулах буудал /Standard, Single, Business Twin room/, хурлын төлөөлөгчдөд үйлчлэх унааны түрээс /том, дунд, бага оврын, суудлын машин/, өдөр, оройн хоол /танхимын хэмжээ, хүчин чадал болон катеринг үйлчилгээ, меню багцууд/, цайны үйлчилгээ /меню/, хэвлэл /цаасан болон хулдаасан/, ном, эмхтгэл, зэрэг ажил, үйлчилгээг нийлүүлэх, гүйцэтгэх хүсэлтэй аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллахыг урьж байна.
Оролцогчид дараах материалыг бүрдүүлэн, iamsmongolia@gmail.com мэйл хаягаар илгээнэ үү.
– Хамтран ажиллахыг хүссэн албан бичиг
-Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн санал
– Улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад
Материалыг 2023 оны 07 дугаар 28-ны өдрийн 12:00 цаг хүртэл СТӨ-ний А корпусын 9-р давхар, Олон Улсын Монгол Судлалын Холбооны байранд болон iamsmongolia@gmail.com цахим хаягаар хүлээн авна. Утас 99892181
ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд А.Амарын гудамж, СТӨргөө, 9-р давхар