2024-05-19

Их эрдэмтдийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхийг урьж байна

Олон улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын засгийн газрын 2012 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан  “Нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Их эрдэмтдийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхийг урьж байна.

Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлийн холбоод, хамт олон тус журамтай танилцаж, Академич Б.Ренчин, Академич Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагналын шаардлага хангаж байгаа нэр дэвшигчдээ тодруулан, харъяалах болон түшэц /ажил мэргэжлийн хувьд холбогдох/ их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлж, Их эрдэмтдийн нэрэмжит шагнал олгох хороонд ирүүлнэ үү.

Шагналын материалыг 2023 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 12.00 цаг хүртэл БШУЯ-ны 507 тоот өрөөнд хүлээж авна.

Холбоо барих утас: 267131, 91914747