2024-05-06

Монгол судлаач эрдэмтдийг төрийн дээд одон, медалиар шагнав

 Монгол судлаач эрдэмтдийг төрийн дээд одон, медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2023 оны 08 дугаар сарын 09-нөөс 14-ний өдрийн хооронд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН БА ТҮҮХЭН ТУРШЛАГА” Олон Улсын Монголч Эрдэмтний 12 дугаар Их хурлын үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан, нэр хүндтэй эрдэмтдийг төрийн одон, медалиар шагнав.

Алтан гадас одонгоор

Боржигдай Оюунбилиг, Ардын Их сургуулийн профессор, Хятадын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч

 

Жөнгийн Бүрэнбат, Өвөр Монголын Их Сургууль, Монгол судлалын дээд сургууль

 

Захчидай Чимэддорж, БНХАУ-ын Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын захирал

 

Ли Нарангуа, Австралийн Үндэсний Их сургуулийн багш, профессор

Напил Базылхан, Олон Улсын Түрэг академийн эрдэм шинжилгээний хэлтэс

Ким ЖанГү, Донгүк их сургуулийн багш, профессор

Юсупова Т.И, ОХУ-ын ШУА-ийн Байгалийн шинжлэх ухаан, техникийн түүхийн хүрээлэн

 

Орлова Кеемя Владимировна, Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Архивын судалгааны төв

 

Пёнрэ Ли, Ханкук Гадаад судлалын их сургуулийн төв Ази судлал хүрээлэн

 

Найрамдал медалиар

Лю Динань, Бээжингийн Их сургууль

 

Лань Мэйхуа, Тайваний Үндэсний Чэнчи их сургууль нарыг тус тус шагналаа.