ОУМСХ гишүүддээ үнэмлэх гардууллаа
Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатан зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Философийн хүрээлэн болон Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн судлаачдад Холбооны бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл хүргэн, тус байгууллагууд дахь гишүүнчлэлээ баталгаажуулсан гишүүддээ үнэмлэх гардууллаа.
Мөн байгууллагуудыг ОУМСХ-той хамтран ажиллахыг урьж, Холбооноос болон МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан номын дээжийг гардуулав.
Уг үйл ажиллагааны үеэр судлаачид ОУМСХ-той холбоотой асуулт асууж хэлэлцэн, үйл ажиллагааг шинэчлэн өргөжүүлэх тухай санал солилцлоо.
Бидний хүсэлт, санаачлагыг хүлээн авч, уг ажлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлье.