2025-04-02

Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурлын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдлээ

 Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурлын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдлээ

Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвээр 2023 оны 8 дугаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 20 орны 307 эрдэмтэн оролцон 6 салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлсэн билээ. XII Их Хурлын эмхэтгэл нь 6 салбар хуралдааны илтгэлүүдийг багтаасан 4 дэвтрээр хэвлэгдлээ. Үүнд,

“МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН БА ТҮҮХЭН ТУРШЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН МОНГОЛ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮДИЙН ЭМХЭТГЭЛ I

“Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн монголчууд” I салбар хуралдааны илтгэлүүд

“МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН БА ТҮҮХЭН ТУРШЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН МОНГОЛ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮДИЙН ЭМХЭТГЭЛ II

“Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе” II салбар хуралдааны илтгэлүүд

“МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН БА ТҮҮХЭН ТУРШЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН МОНГОЛ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮДИЙН ЭМХЭТГЭЛ III, IV, V

“Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз” III салбар хуралдаан, “Монголчуудын гадаад ертөнц ба харилцаа” IV салбар хуралдаан, “Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл” V салбар хуралдааны илтгэлүүд

“МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН БА ТҮҮХЭН ТУРШЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН МОНГОЛ ЭРДЭМТНИЙ XII ИХ ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮДИЙН ЭМХЭТГЭЛ VI

“Залуу монголч судлаачдын салбар хуралдаан” VI салбар хуралдааны илтгэлүүд