2025-04-02

Олон Улсын Монголч Эрдэмтний XIII их хурлын тов удахгүй гарна

 Олон Улсын Монголч Эрдэмтний XIII их хурлын тов удахгүй гарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс даалгасан чиглэлийн дагуу Олон улсын монгол монголч эрдэмтдийн их хурлыг 3 жил тутамд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар тогтсон билээ. 2025 оны 2-р сарын 5-нд Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, 2026 онд зохион байгуулах Олон улсын монголч эрдэмтдийн 13 дугаар их хурлын талаар мэдээлэл өглөө. Ерөнхийлөгчийн зүгээс тус хуралд өөрийн биеэр оролцохоо мэдэгдэж, хурлын зохион байгуулалттай холбогдох арга хэмжээг эртнээс авч ажиллахыг Ерөнхийлөгчийн тамгын газар, хамаарах зөвлөх нартаа үүрэг болголоо.