2024-12-04

ОУМСХ гишүүддээ үнэмлэх гардууллаа

 ОУМСХ гишүүддээ үнэмлэх гардууллаа

Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатан зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Философийн хүрээлэн болон Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн судлаачдад Холбооны бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл хүргэн, тус байгууллагууд дахь гишүүнчлэлээ баталгаажуулсан гишүүддээ үнэмлэх гардууллаа.

ОУМСХ-ны хүндэт Ерөнхийлөгч Д.Төмөртогоо

Мөн байгууллагуудыг ОУМСХ-той хамтран ажиллахыг урьж, Холбооноос болон МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргасан номын дээжийг гардуулав.

Монгол Улсын Их Сургууль

Уг үйл ажиллагааны үеэр судлаачид ОУМСХ-той холбоотой асуулт асууж хэлэлцэн, үйл ажиллагааг шинэчлэн өргөжүүлэх тухай санал солилцлоо.

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо
Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Бидний хүсэлт, санаачлагыг хүлээн авч, уг ажлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн байгууллагын удирдлагуудад талархал илэрхийлье.