4-Р САРЫН МЭДЭЭ
IAMS News for April
Олон Улсын Монгол Судлалын Холбооны гишүүд та бүхэнд шинэ сарын мэнд дэвшүүлье!
Энэ сараас эхлэн бид сар бүрийн Монгол судлалтай холбогдох мэдээ мэдээлэл, удахгүй болох эрдэм шинжилгээний хурал, үйл явдлын талаарх мэдээллийг хүргэх болно.
Үүгээр Та бүхэнд 2024 оны анхны дугаараа илгээж байна.
Санал хүсэлтийг iamsmongolia@gmail.com хаягт илгээж болно.
[Eng]
Happy new month to the members of International Association for Mongol Studies!
Starting this month, we will deliver monthly news related to Mongol Studies, upcoming academic conferences and events.
This time we are sending you our first issue of 2024.
Feedback can be sent to iamsmongolia@gmail.com.
Гишүүдийн үнэмлэхийг гардуулав
IAMS Membership cards were handed out
Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатан зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Философийн хүрээлэн болон Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн судлаачдад Холбооны бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл хүргэн, тус байгууллагууд дахь гишүүнчлэлээ баталгаажуулсан гишүүддээ үнэмлэх гардууллаа.
The General Secretary of the International Association for Mongol Studies Zayabaatar Dalai presented the policy planning and activities of the Association to the Academics of the Institute of History and Ethnology, Institute of Language and Literature, Institute of International Studies, Institute of Philosophy and National University of Mongolia, Mongolian University of Education. Furthermore, IAMS handed over membership cards to the members who confirmed their membership.
Дэлгэрэнгүй унших: https://iams.org.mn/5251.html
ОУМСХ-ны гишүүний тоо
Members of IAMS
4-р сарын 1-ний байдлаар Холбоонд гишүүнчлэлээ баталгаажуулан албан ёсоор элссэн 122 гишүүн байна.
As of April 1, 122 members who confirmed their membership and officially joined the Association.
Холбооны Гадаад гишүүд Япон, Хятад, Солонгос, Энэтхэг, Америк, Англи, Герман, Франц зэрэг улсаас элссэн байна.
Foreign members of the Association have joined from Japan, China, Korea, India, America, England, Germany and France.
🇨🇳🇯🇵🇰🇷🇮🇳🇺🇸🏴🇩🇪🇫🇷
Шинэ ном | New books
“Монгол улс дахь Буриад судлалын ном зүйн бүртгэл”
ОУМСХ-ны гишүүн М.Одмандахын “Монгол улс дахь Буриад судлалын ном зүйн бүртгэл” ном нь Монгол дахь буриад судлалын чиглэл бүрээр гарсан ном бүтээлийг тоймлон бүртгэж, өгүүлэл, илтгэл, нийтлэл зэрэг холбогдолтолтой мэдээлэл бүрийг багтаахыг чухалчилжээ. Мөн ном зүйн бүртгэлийг дагалдуулан Монгол Улс дахь буриад судлалын тоймыг гаргаж, Буриад судлалын академи байгуулагдсан цагаас хойш хийсэн ажлыг он цагийн дарааллаар оруулсан байна. Буриад судлалыг сонирхон оролдож буй хэн хүнд давын өмнө үзэж болох бүрэн мэдээллийг агуулахыг зорьсон гэдгээ зохиогч өмнөтгөлдөө онцолжээ.
The book “Bibliographic record of Buryat studies in Mongolia” by Odmandakh.M, a member of the IAMS, summarizes the books published in each field of Buryat studies in Mongolia, and tried to include important information, including articles, reports, and papers. Along with the bibliographic record, an overview of Buryat studies in Mongolia is provided, and the work done since the establishment of the Academy of Buryat Studies is included in chronological order. The author emphasized in his preface that he intended to contain complete information that anyone interested in Buryat studies can view.
“Монголын антрополги, археологи, угсаатан судлал” сэтгүүл
Монголын антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл (ISSN1810-5025) нь МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Антропологи, Археологийн тэнхимийн албан ёсны сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь жил тутам археологи, биоархеологи, нийгэм-соёлын антропологи, хэл шинжлэлийн антропологи, угсаатан судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэлийг монгол, англи хэлээр нийтэлнэ.
MONGOLIAN JOURNAL OF ANTHROPOLOGY, ARCHAEOLOGY, AND ETHNOLOGY is the official journal of the Department of Anthropology and Archaeology, School of Arts and Sciences, National University of Mongolia. This journal annually publishes scientific articles and notes in the fields of archaeology, biological archaeology, socio-cultural anthropology, linguistic anthropology, and ethnology in Mongolian and English.
Цахимаар үзэх/ Link below: journal.num.edu.mn/MJAAE
Yuan: Chinese Architecture in a Mongol Empire by Nancy S. Steinhardt
The Yuan dynasty endured for a century, leaving behind an architectural legacy without equal, from palaces, temples, and pagodas to pavilions, tombs, and stages. With a history enlivened by the likes of Khubilai Khan and Marco Polo, this spectacular empire spanned the breadth of China and far, far beyond, but its rulers were Mongols. Yuan presents the first comprehensive study in English of the architecture of China under Mongol rule.
Publisher : Princeton University Press (November 21, 2023)
Language : English
Hardcover : 336 pages
ISBN-10 : 0691240167
ISBN-13 : 978-0691240169
From Genghis Khan to Tamerlane: The Reawakening of Mongol Asia by Peter Jackson
Publisher : Yale University Press
Language : English
Hardcover : 752 pages
ISBN-10 : 0300251122
ISBN-13 : 978-0300251128
Удахгүй болох…| Upcoming events
“Монголын бурхны шашин судлал” хурал
Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Олон Улсын Монгол Судлалын холбоо, МУИС хамтран “Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо 2024 оны 8 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар харилцан зөвшилцлөө.
Gandantegchilen Monastery, the International Association for Mongol Studies, and the National University of Mongolia have mutually agreed to organize an international academic conference “Study of Mongolian Buddhism” in Ulaanbaatar on August 26-28, 2024.
Тус хуралд Монгол дахь буддын мэдлэг ухаан, эх бичгийн судалгаа, бурхны шашны түүх, өнөөгийн байдал, зан үйлийн судалгаа, олон улс дахь Монголын бурхны шашны судалгаа зэрэг эрдэм шинжилгээний томоохон асуудлыг хэлэлцэнэ.
The conference will discuss academic issues such as the study of Buddhism in Mongolia, the study of manuscripts, the study of the history, current state, and practice of Buddhism, and the study of Mongolian Buddhism in other countries.
“Монголчуудын бичгийн соёл” хурал
Монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох “Чингисийн чулууны бичиг”-800 жил, Цогт хун тайжийн бичээс буюу “Дуутын хадны бичээс”-400 жилийн тэгш ойд зориулсан “Монголчуудын бичгийн соёл, Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 6-р сарын 28-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/photo?fbid=815360617298696&set=pcb.815360680632023
“Засагт хан аймгийн эрдэнэ бишрэлт засагт ханы хошуу: түүх, соёл, байгаль” сэдэвт хурал
Хурлыг 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна.
Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн сэдвийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дотор хүлээн авч, бүртгэн баталгаажуулна.
2024 оны 05 дугаар сарын 14-ний дотор илтгэлийн бүрэн эхийг цахимаар хүлээн авч хэвлэлд бэлтгэнэ.
“THE ZASAGT KHAN PROVINCE’S ERDENE BISHRELT ZASAG KHAN’S KHOSHUU: HISTORY, CULTURE, AND NATURE” Scientific Conference to be held.
The conference will be held on May 24, 2024 in Ulaanbaatar.
Call for Papers: Conference Paper Topics will be received electronically until April 22, 2024.
Accepted Conference Papers will be electronically accepted until May 14, 2024 and prepared for publication.
ULS21
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн, Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгтэй хамтран “Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн 21 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал” (ULS21)-ыг Улаанбаатар хотод 2024 оны 8-р сарын 16-20-ны өдөр зохион байгуулна.
Дэлхийн олон орны эрдэмтэд жил бүр хуран чуулж, хотын орчинд хэл хэрхэн ашиглагдаж, дасан зохицож, өөрчлөгдөж байгаа талаар, мөн нийгмийн давхарга, үндэс угсаа, шилжилт хөдөлгөөн, хотжил, стандартчилал, бүх нийтийг хамарсан цахим шилжилт зэрэг нь хэл аялгуунууд, тэдгээрийн хэрэглээ, статуст хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцдэг. Энэ удаагийн хурлыг “Хотжил хийгээд стандарт хэл, нутгийн аялгуу” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулна. Зөвхөн дурдсан сэдвээр хатуу хязгаарлахгүй бусад сонирхолтой сэдвээр илтгэлээ ирүүлж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
International Association of Urban Language Studies 国际城市语言学会 国際都市言語学会
iauls.com/?fbclid=IwAR26Rd5HK84x3__AsnqZONTwkuo25vvur01f0BxBlbtEzmNyU_SN9EqYGQA
“Их хаадын ертөнц: Өгэдэй хаан” хурал
“ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: ӨГЭДЭЙ ХААН” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024.09.20-ны өдөр Улаанбаатар хотод болно.
Call for papers
“Altaica” сэтгүүлийн 2024 оны дугаарт эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна
nullinll.ac.mn/c/r?content=4404297
Chinggis Khaan Heritage and Culture (CHC) Tomus III эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос үзнэ үү.
https://chinggisinstitute.gov.mn/…/call-for-paper-mongol
We are delighted to inform you that submissions are now open for articles for Tomus III of the academic journal of Chinggis Khaan Heritage and Culture (CHC), published by our institute.
Please refer to the following link for further information
https://chinggisinstitute.gov.mn/…/call-for-papers-eng
Events
Summer School/ Зуны сургууль
Монгол хэл, соёлын зуны сургуулийн бүртгэл эхэллээ.
Two weeks in-country summer course on Mongolian language and culture 2024 is now open
Монгол хэл, соёлын зуны сургуулийн бүртгэл эхэллээ.
Two weeks in-country summer course on Mongolian language and culture 2024 is now open
ACMS Mongolia Field School 2024
Explore Mongolia this summer! The American Center for Mongolian Studies is proud to offer three exciting Field Schools in the Mongolia Field School for summer 2024. Our Field School program is open to anyone interested in educational travel in Mongolia, including students, instructors, and life-long learners. All courses are taught by experienced researchers and faculty members from US, UK and Mongolian universities.
www.mongoliacenter.org