2025-04-02

Олон Улсын Монголч Эрдэмтний XIII их хурлын тов удахгүй гарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс даалгасан чиглэлийн дагуу Олон улсын монгол монголч эрдэмтдийн их хурлыг 3 жил тутамд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар тогтсон билээ. 2025 оны 2-р сарын 5-нд Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, 2026 онд зохион байгуулах Олон улсын монголч эрдэмтдийн 13 дугаар их […]

Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурлын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдлээ

Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвээр 2023 оны 8 дугаар сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 20 орны 307 эрдэмтэн оролцон 6 салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлсэн билээ. XII Их Хурлын эмхэтгэл нь 6 салбар хуралдааны илтгэлүүдийг багтаасан 4 дэвтрээр хэвлэгдлээ. Үүнд, […]

Европын Монгол Судлалын Олон Улсын Хурал боллоо

Олон Улсын Монгол Судлалын Холбооноос Бүгд Найрамдах Итали Улсын Венец хот дахь Ка Фоскарын Их Сургуулийн Ази ба Хойд Африк судлалын тэнхимтэй хамтран Европын Монгол Судлалын Олон Улсын Хурлыг Марко Пологийн 700 жилийн ойг тохиолдуулан Итали Улсын Венец хотноо 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хуралд Монгол, Итали, Унгар, Франц, Швед, Польш, […]

“Монголын дүрслэх урлаг судлалын өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм

Олон Улсын Монгол Судлалын Холбоо; СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэн; Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургууль; Индиана Их Сургууль; ШУА-ийн Философийн хүрээлэн; Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей; Монголын уран зургийн галлерей хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Ням-Осорын ЦҮЛТЭМ (1924-2001)-ийн мэндэлсний 100 жилийн […]

“Монголын бурхны шашин судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Олон Улсын Монгол Судлалын холбоо, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран “Монголын бурхны шашин судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024.08.26-2024.08.28 өдрүүдэд зохион байгууллаа. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээсэн мэндчилгээндээ буддын мэдлэг ухааныг судалж, хөгжүүлэн дэлгэрүүлж, дэлхий дахинд сурталчлан таниулахад монголчууд бидний өвөг дээдэс чухал хувь нэмэр оруулж, […]

“Манж судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал боллоо

Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Архивын Ерөнхий газар, Чингис хаан үндэсний музей, Монгол Улсын Үндэсний Номын Сан, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын манж судлалын нийгэмлэг хамтран Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн тус сургуульд манж сурвалж, архив, албан бичгийн өвийг судлах мэргэжилтэн бэлтгэж […]

4-Р САРЫН МЭДЭЭ

IAMS News for April Олон Улсын Монгол Судлалын Холбооны гишүүд та бүхэнд шинэ сарын мэнд дэвшүүлье! Энэ сараас эхлэн бид сар бүрийн Монгол судлалтай холбогдох мэдээ мэдээлэл, удахгүй болох эрдэм шинжилгээний хурал, үйл явдлын талаарх мэдээллийг хүргэх болно. Үүгээр Та бүхэнд 2024 оны анхны дугаараа илгээж байна. Санал хүсэлтийг iamsmongolia@gmail.com хаягт илгээж болно. [Eng] Happy […]

ОУМСХ гишүүддээ үнэмлэх гардууллаа

Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатан зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Философийн хүрээлэн болон Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн судлаачдад Холбооны бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл хүргэн, тус байгууллагууд дахь гишүүнчлэлээ баталгаажуулсан гишүүддээ үнэмлэх гардууллаа. […]