2024-11-23

Олон улсын монголч эрдэмтдийн гуравдугаар их хурал

1976 оны 8-р сарын 30-аас 9-р сарын 3-нд Улаанбаатар хотноо Олон улсын монголч эрдэмтдийн III их хурал боллоо. Хуралд Англи, АНУ, Бельги, ХБНГУ, БНАГУ, Франц, Итали, Швед, Канад, ЗХУ, Болгар, Вьетнам, Куба, Польш, Румын, Турк, Унгар, Чехословак, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 19 орон, ЮНЕСКО, Алтай судлалын олон улсын байнгын бага хурал, Олон улсын санскрит судлалын […]

Олон улсын монголч эрдэмтдийн хоёрдугаар их хурал

1970 оны 9-р сарын 2-7-нд Улаанбаатар хотод болсон Олон улсын монголч эрдэмтдийн II их хуралд Австрали, Англи, АНУ, Финлянд, Франц, ХБНГУ, БНАГУ, ЗХУ, Болгар, Польш, Румын, Унгар, Чехословак, Энэтхэг, Япон, Монгол зэрэг 24 орон, олон улсын хоёр байгууллагыг төлөөлсөн 120 гаруй эрдэмтэд оролцож, “Хэл, утга зохиол”, “Түүх, эдийн засаг” гэсэн хоёр салбар хуралдаанд 110 орчим […]

Олон улсын монголч эрдэмтний анхдугаар их хурал

Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал 1959 оны 9-р сарын 1-8-нд Улаанбаатар хотноо болжээ. Хуралд Англи, АНУ, Канад, Энэтхэг, Япон, БНАГУ, БНАСАУ, ЗХУ, БНХАУ, Польш, Румын, Унгар, Финлянд, Чехословак, БНМАУ зэрэг 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож, монгол хэл, утга зохиолын сэдвээр нийтдээ 34 илтгэл хэлэлцүүлжээ. Тус их хуралд Г.Д.Санжеев, Ю.Н.Рерих  (ЗХУ), […]

Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залав

Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа. Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон юм. Бичээсийг залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр эх хэл, соёлын амин сүнс, […]

Дэлхийн номын сангууд дахь монгол сурвалж бичгийн өв

МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Монгол судлалын хүрээлэн, Монголын Үндэсний номын сан, МУИС-ийн Номын сан хамтран 2019 оны 8-р сарын 22-24-ний өдрүүдэд “Дэлхийн номын сангууд дахь монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хурал нь дотоод, гадаадын судлаач нарын болон номын сангууд хоорондын хамтын үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгааны түвшинд […]

“Дэлхийд тархсан монгол өв” 20 боть катологи

2018 оны 09 сарын 10-нд Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд “Дэлхийд тархсан монгол өв” 20 боть катологи бүтээх төслийн танилцуулга амжилттай боллоо. Энэхүү төсөл нь Монголын түүх, соёлыг өргөн хүрээнд судлах, шинэ материал, эх хэрэглэгдэхүүнээр баяжуулах, судалгааны бааз суурийг нэмэгдүүлэх, шинэ шатанд гаргахад Монголын төдийгүй дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй өв санг эргэлтэд оруулахад чухал […]