2024-11-23

Буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгүүлэх техникийн үнэлгээ хийж байна

Хүрэл зэвсгийн үед хамаарах 1200 гаруй буган чулуун хөшөө Монгол оронд бүртгэгдсэн байдгаас хамгийн томд тооцогдох нь Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эрэг, Өндөр-Улаан сумын Их Жаргалантын дурсгалууд юм. “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхтэй холбогдуулан техникийн үнэлгээг хийхээр энэ сарын 14-22-ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн “Хөшөө дурсгалт газруудын олон улсын зөвлөл”-ийнхөн Архангай аймагт ажиллаж байна. […]

Халх гол суманд олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр эхлэлээ. Хуралд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын Өвөр Байгалын их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, гадаад, дотоодын 80 гаруй зочин ирсэн талаар ШУА-иас мэдээллээ. Хурлаар түүхт ялалтын олон улсын ач холбогдол, Халх голын […]

Эрдэмтэд Монгол хэлний цахим сан бүрдүүлж байна

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх нь” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Судлалын төв, Токиогийн Гадаад судлалын Их сургуулиас зохион байгуулж буй хурлаар Монгол, Япон, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид монгол хэлтэн ард түмний дундын хэл Монгол хэл, бичгийг ойр […]

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол судлаач эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2019 оны 4-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн хамтран […]

Монгол судлаач эрдэмтдэд шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр зарлигаар Монгол Улсын түүх, өв соёлыг хилийн чанадад сурталчлан таниулах, Британи дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвийн профессор Урадын Булагийг төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор, Кэмбриджийн их сургуулийн Монгол болон […]

Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч, академич Д.Төмөртогоогийн мэндэлсэний

Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоогийн мэндэлсэний 80 насны ойд зориулсан хурал ШУА-ийн 3 давхарт зохион байгуулагдлаа. Олон улсын Монгол судлалын холбооноос түүний “Улиран одож, угтан ирсэн он жилүүд” номыг эрхлэн хэвлүүлэв.  

ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ АЗИЙН ХУРАЛ- 2018

ОУМСХ жил бүр монголын судлалын тулгамдсан аль нэг асуудлаар томоохон хэмжээний олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байхаар тогтон 2017 онд Монголын бурханы шашны асуудлыг сонгон, Бурхан багшийн айлдвар: ганжуурын судалгаа 2018 онд “Монголчуудын соёлын ертөнц:  үнэт зүйл, өв, урлаг” олон улсын хурлуудыг тус тус зохион байгуулсан, мөн бүсчилсэн олон улсын хурал, семинар зохион […]

Дэлхийн Монгол судлалын голомтод монголч эрдэмтэд чуулж байна

ОХУ-ын Татарстаны Бvгд найрамдах улсын нийслэл Казань хотод 2018 оны 9 сарын 23-наас 25-ны хооронд Монгол хэлний анхны тэнхим байгуулагдсаны 185, дорно дахины судлалын 200 жилийн ойд зориулсан нэрт монголч эрдэмтэн, аялагч “О.М.Ковалевскийн анхдугаар олон улсын хурал” амжилттай зохион байгуулагдаж байна. Тус хурлыг Казаны холбооны Их сургуулийн дорно дахины судлал, тvvх, олон улсын дээд сургуулиас […]

Шинэ номын мэдээ

2016 оны Олон улсын Монголч эрдэмтдийн XI-р их хурлын илтгэлүүд хэвлэгдэн гарлаа. I- Монгол хэл бичиг судлал II- Монголын түүх судлал III- Монгол соёл, утга зохиол судлал IV-V-Монголын гадаад харилцаа судлал ба Монголын нийгэм, эдийн засаг судлал

Шинэ номын мэдээ

2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Чулууны эрхлэн хэвлүүлж буй “Гэрэл зураг дахь Монголчуудын түүх” цувралын “Монгол орон ба Монголчууд-III” Г.И.Боровкагийн 1925-1926 онд Монголд археологийн судалгаагаар ажилласан үеийн гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн катологийн нээлт болж өнгөрлөө.