Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Шагдарын Бира 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо. Ш.Бира нь 1927 онд Улаанбаатар хотноо төржээ. Тэр бээр 1946-1951 онд ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэж, 1960 онд түүхийн ухааны дэд […]
Хоёр мянга хорин нэгэн оны арван нэгэн сар шувтрах өдрүүддээ сонины ээлж хуваарьгүй албанаас гадна зуун жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй ном эрдмийн салбарын хамаат бичиг соёлын элдэв явдал суудалтай холбогдон толгой өндийх завдал өгсөнгүй. Тэр завсар, их эрдэмтний охин профессор хоёронтоо утас залгасан байх агаад үүнийг бичигч түүнийг нь анзаарч авалгүй өнгөрөөсөн явдал анх […]
Британийн аялагч Чарльз У Кэмпбелл, Роберт Хайне, А.С. Кент, Беатрикс Булстрод нарын хорьдугаар зууны эхэн үед Монгол орноор зорчсон аялал. Эмхэтгэсэн: Сю Бөрнэ, Лондон, Улаанбаатар. Адмон ХХК, 2021 – 352 хуудас. Сю Бөрнэ нь Британийн бие даасан судлаач бөгөөд Олон улсын Монгол судлалын холбооны хүсэлтээр энэхүү ботийг эмхэтгэсэн. Британийн дөрвөн аялагчидын хорьдугаар зууны эхэн үед […]
Тэрбээр Цэцэрлэг хотын дунд сургууль төгсөөд, Улаанбаатар хотод Багшийн дээд сургуулийн монгол хэл, утга зохиолын багшийн ангийг дүүргэжээ. 1961-1968 онд Архангай аймагт дунд сургуулийн багш, аймгийн боловсролын хэлтэст ажиллаад, дараа нь 1968-1987 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетийн монгол хэлний багш, гадаад оюутны монгол хэлний тэнхимийн эрхлэгчээр 20 жил ажилласан юм. Профессор Ж.Лувсандорж багш 1971-1973 онд […]
Энэхүү шагнал нь анхлан Монгол бичгээр бичигдсэн боловч хожим нь хятад галигаар буулгаж, хятад хадмал орчуулгатай Е Дэхуйн бар хэвлэлийн Монголын нууц товчооны иж бүрэн 12 дэвтрийг 1917 онд монгол бичгээр хөрвүүлэн сэргээн буулгаж орчуулсан Бодлогот баатар Цэнд гүнгийн гэгээн дурсгалд зориулагдсан. Олон улсын Монгол судлалын холбоо (ОУМСХ), Бодлогот Баатар Цэнд Гүн ТББ хамтран Монголын […]
Bulletin : The IAMS News Information Mongol Studies ОУМСХ түүний нарийн бичигийн дарга нарын газар нь монгол судлалын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд тогтмол явуулж, 1988 оноос монгол судлалын Bulletin: News Information on Mongol Studies мэдээллийн цувралыг жилд хоёр удаа гаргаж байна. Одоогоор Bulletin: News Information on Mongol Studies мэдээллийн цувралын 57 дах дугаар хэвлэлтээс гарсан. BULLETIN […]
MONGOLICA: An International Journal of Mongol Studies 1990 оноос олон улсын эрдэм шинжилгээний Mongolica сэтгүүлийг жилд нэг удаа гаргаж байсан бол 2017 оноос эхлэн сэтгүүлийг жилд хоёр дугаар гаргахаар шийдвэрлэсэн. олон улсын эрдэм шинжилгээний Mongolica сэтгүүлийн 51 дэх дугаар гарсан байна. 30 жилийн хугацаанд тасралтгүй гаргасан энэ тогтмол хэвлэлүүдэд монголч эрдэмтдийн ээлжит их хурлуудын илтгэл, монгол судлалын ном зүй, […]
Олон Улсын Монгол судлалын Холбооны Азийн бүсийн III хурал Сөүл хот дахь Солонгосын Үндэсний музейн байранд энэ сарын 8-9-ний өдрүүдэд “Монголчуудын соёлын өв: археологи ба бичгийн дурсгал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, 10 гаруй орны 69 эрдэмтэн, судлаач болон хоёр талын албаны төлөөлөгчид оролцов. Хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид “Монголын хээр талын дүрс бичлэг”, “Соёлын өвийн бодлого, […]
Унгар улсын Өтвөш Лораандын нэрэмжит Их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим, Монгол судлалын Төв болон Буддын шашны судлалын төв нь Олон Улсын Монгол судлалын холбоо, Монгол Улсын БСШУС яам болон Монгол судлалыг дэмжих сан, МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтарч Монголын бурханы шашин: Уламжлал ба шинэчлэл сэдэвт Олон улсын гуравдугаар бага хурал 2019 оны 4 […]
Энэ жилийн Европын хурал нь Варшавын Их сургуульд V дугаар сард явуулсан бол намрын хурал буюу Азийн II-р хурал “ХХ зууны Монголын ертөнц: эргэн харах нь” олон улсын хурлыг Япон улсын Токио хотод 11 сарын 3-4-нд зохион байгуулж байна. Олон Улсын Монгол судлалын холбооны үйл ажиллагааг бүс нутагт өргөтгөх, бүс нутгийн эрдэмтдийн харилцааг өргөтгөх, Монгол […]